Хэт богино долгионы радио станцуудыг хүлээлгэн өгөв

DSC8378.jpg

    Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг  хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төсөл нь Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Алтай, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагаан-Үүр сум зэрэг 4 аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд  дээрх аймгуудад  216 ширхэг хэт богино долгионы радио станцыг өнөөдөр хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top