Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргын 26 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.
Үе үеийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс:
1. 2004-2009 онд хурандаа Н.Нэргүй
2. 2009-2011 онд хурандаа П.Баттогтох
3. 2011-2014 онд хурандаа Ё.Амарбаясгалан
4. 2014-2015 хурандаа Р.Дадам
5. 2015-2019 хурандаа А.Батмөнх
6. 2019-2021 онд хурандаа Б.Сүхбаатар
7. 2021 оноос одоог хүртэл хурандаа Ж.Наранмандах ажиллаж байна.
Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги нь 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг.
Тус анги 1954 онд бөөний худалдаа, бараа баазын агуулахыг галын аюулаас хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдаж байсан. 2013 онд галын дефогийн шинэ барилга баригдаж одоог хүртэл ажиллаж байна.