“МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэг. Сургалт, дадлага

              Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтуудын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ажилтан, албан хаагчдад сургалт дадлага зохион байгуулж, гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хорт хий алдагдсан үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгийн үеийн бэлэн байдлын үйл ажиллагаанд ажилтан албан хаагч нарыг бэлтгэж, танхим дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

              Дадлага сургалтыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09:00-10:00 цагийн хооронд “МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК”-ийн Андууд салбарт НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, НОБГ-ын Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ГТУА-18 дугаар анги хамтран зохион явууллаа.

                Удирамж хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд танхимын сургалтыг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн х/а Ш.Буяндэлгэр хорт бодис, утаа алдагдсан үед авран хамгаалах, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга а/х Д.Батзориг гамшгийн үед ажиллах төлөвлөгөө, зааварчилгаа, сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтан а/д О.Хатантуул гамшгийн тухай ерөнхий ойлголт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Дадлага сургалтыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09:00-10:00 цагийн хооронд “МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК”-ийн Андууд салбарт НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, НОБГ-ын Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ГТУА-18 дугаар анги хамтран зохион явууллаа.

НОБГ-ын Аврах анги хорт хий алдагдсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дадлагыг зохион байгуулж, ГТУА-18 дугаар анги гал түймрийн дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

            Сургалтаар болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хорт хий утаа алдагдсан үед авран хамгаалах, хор уршгийг арилгах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулж, нийт 25 ажилтан албан хаагч хамрагдсан байна.

scroll to top