СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОРООДЫН УДИРДАХ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сууц өмчлөгчдийн холбоодын удирдах ажилчдад хог, хогийн суваг, хогийн цэгийн галаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед шуурхай арга хэмжээ авах сургалт, дадлагыг  “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаас “Гал түймэр” гамшгийн тухай ерөнхий ойлголт сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуульд иргэн, аж ахуй нэгжийн үүргийг танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гал түймрийн дүрэм, норм стандартыг сахиж ажиллах талаар мэдээлэл өгч ажиллаа. Сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж СӨХ-дын 85 ажилтан хамрагдлаа.

scroll to top