Алба хаагчдад үүрэг чиглэл өглөө

66263769_464831184305317_6539491907532226560_n.jpg

Монгол Улсын тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд  2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.  

Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа бүтцийн нэгжийн алба хаагчдад  хурал зохион байгууллаа.

Хурлын эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тушаалыг танилцуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан чиглэл тус бүрээр үүрэг чиглэл өгсөн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх тал дээр алба хаагчдаас санал хүсэлтийг хүлээн авч, хурлын төгсгөлд нийт бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилтыг мөрдлөг болгон ажиллах, Хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Бэлтгэл бэлэн байдал хангах, Сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, Санхүү мөнгөтэй холбоотой асуудал гаргахгүй байх, Алба хаагчдыг сурч боловсорч байх хугацаанд  хичээлийг нь тасалдуулахгүй ажлыг нь түр орлон гүйцэтгэх гэсэн чиглэлүүдээр үүрэг өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top