Герман Улсын Элчин сайдын яамнаас талархал илэрхийлэв

60003337_448553325905372_3558908501029814272_n.jpg

Бүгд Найрамдах Герман Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт талархал ирүүлсэн байна.

Талархалд “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд Өмнөговь аймгийг хамарсан байгалийн аюулт үзэгдэл буюу битүү шуурганы үеэр тус яамны Элчин сайдын зөвлөх ноён доктор Фернау болон хамт зорчиж явсан хүмүүсийг аварч, шуурхай тусламж үзүүлсэн  танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Танай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа бидний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж яваа хүмүүст, хүнд хэцүү зүйл байгалийн гамшиг тохиолдвол Онцгой байдлын ерөнхий газрын /Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар/ тус аймгийн Булган сумын хамт олонд бүрэн найдаж болно, тэд шуурхай арга хэмжээ авах чадвартай, мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг гэдгийг энэхүү аврах ажиллагаа нотолж өглөө” гэжээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

scroll to top