ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

79807781_448580602763150_4284717605656199168_n-1-1.jpg

            Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулагдах барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамж”-ийн  дагуу Гал түймрийн Улсын хяналтын байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон Зочид буудал, ресторан, караоке баар, үзвэр үйлчилгээний газруудад хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

            Мөн удирдамжийн дагуу дүүргийн 13,14,15,17,18 дугаар хороо 3,4 дүгээр хороололд гар дээрээс худалдаа хийдэг, гарал үүсэл нь тодорхой бус аюулгүй байдал, техник ашиглалтын зааваргүй, зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслийг / салют, бенгалын гал/ хууль бусаар худалдан борлуулж болзошгүй сэжигтэй газруудад гэнэтийн хяналт шалгалт зохион байгуулж ажилласан бөгөөд шалгалтын явцад зөрчил илрээгүй байна.

            Цаашид хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.j

scroll to top