ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

81210692_2706939749341470_8254119530146562048_n.jpg

            Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан “Барс-2”, “Хархорин” худалдааны төвийн гадна талбайд иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байх талаар, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр орондоо орхихгүй байх, аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулан, тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэгч, иргэд нийт 549 иргэнд аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 3 нэр төрлийн 409 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан, автомашины чанга яригчаар олон удаагийн давтамжтайгаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллалаа.

scroll to top