ХЭЛТСИЙН 2020 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

82343467_2280329622267172_3335001771306123264_n.jpg

           Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/416 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаар тушаалын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний А/03 дугаар тушаал “Сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд сургалт бэлтгэлийн нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги”-д зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн онцгой байдлын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Урантулга, Батлан хамгаалах Их сургуулийн Хээрийн сургалтын төвийн дарга а/х Ч.Төгсбаяр, шинжлэх ухааны доктор профессор Г.Мягмаржав Батлан хамгаалах бодлогын үндэс, монгол улсын цэргийн номлол, Батлан хамгаалах салбарын багц хуулиуд зэрэг хичээлийн хөтөлбөрийн дагуу 2 цагийн хичээл, Баянгол дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч н.Энх-Оюун  эмнэлгийн анхны тусламж үзүүлэх анхны тусламж сэдвээр 2 цагийн хичээл сургалтыг орлоо.

             Мөн Баянгол дүүргийн хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбаатар нийт бие бүрэлдэхүүнд хандаж 2020 онд судлах хичээл, сургалтыг чанар үр дүнд анхаарч ажиллахыг үүрэг болгож, Онцгой байдлын байгууллагаас 2020 онд Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч Онцгой байдлын албыг бүхий л талаар бэхжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цаашдын сурлага, хөдөлмөр, амьдралд нь эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөлөө.

scroll to top