ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Picture5.png

Томуу, томуу төст өвчний тархалт ихсэж, хөрш зэргэлдээ орнуудад шинэ коронавирусийн халдвар гарч Монгол Улсад дамжин орж ирэх эрсдэл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газарт гишүүдийн 96 хувийн ирцтэйгээр зохион явууллаа.

            Хуралд Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Цацралт-Од оролцож үүссэн нөхцөл байдал болон шинэ коронавирусын талаар мэдээлэл хийж, цаашид халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгсөн.

            Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Батболд нар үүссэн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, дүүргийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Одонтуяа үүрэг чиглэл өглөө.

            Дүүргийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай  01 дүгээр албан даалгавар, Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллах, үүрэг бүхий Ажлын хэсгийг томилох тухай” 01 дугаар тушаалыг батлуулан харьяа хэлтэс алба, аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэн үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

scroll to top