ГАЛ ТҮЙМРЭЭС 128 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ АЖИЛЛАА

84333636_523991391808085_5249191866758332416_n.jpg

2020 оны 01-р сарын 29-ний өдрийн 13 цаг 29 минутанд Баянгол дүүрэг 20-р хороо “Эрин хороолол” 53-9-р байрны 3-р орцны 1-12 давхар хүртэлх давхрын цахилгааны төв монтажны утас шатаж, гал гарч байна гэсэн дуудлагаар  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 9 алба хаагч, гал унтраах 2 автомашинтайгаар тус гал түймрийг унтрааж, утаажилтын бүсээс 128 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж ажилласан. Гал түймрийн улмаас хүн бэртэж гэмтээгүй. Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги үүрэг гүйцэтгэсэн.

scroll to top