Шуурхай ажлын хэсэг хуралдлаа

86671194_2568653570022700_2869124946427117568_n-scaled.jpg

Дүүргийн Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 01 дүгээр тушаалаар байгуулагдсан Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж, холбогдох газруудад үүрэг даалгавар өгөв.

Хурлаар шинээр илэрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл гарсан үед хариу арга хэмжээ авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Нийслэлийн түвшинд гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Дүүргийн Засаг Даргын захирамж, салбар дундын төлөвлөгөө, болзошгүй эрсдэл гарсан үед хариу арга хэмжээний төлөвлөлт хийж бэлэн байдлыг хангах талаар тодорхой чиглэл, шийдвэрүүдийг гаргаж ажиллаа.
scroll to top