ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

86495699_101140701482125_58627828303790080_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөө, хуваарийн дагуу 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд дүүргийн 9,10,16, 23 дугаар хороог хамруулан нэгдсэн өдөрлөг арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бие бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогчид,  хорооны Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нийт 58 ажилтан, алба хаагчид  хамтран 2020 оны 02 дугаар сарын 8-17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрх, ард иргэдийг хамруулан болзошгүй эрсдэлийг бууруулах, ахуйн осол, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж, үзлэг шалгалтаар 1101 айл, өрх хамрагдаж, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр, объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс, нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан зэрэг 1529 зөрчил, дутагдлыг илрүүлэн, 142 зөрчлийг арилгуулж, нийт 2227 хүн 2002 хүүхдэд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааруулга, заавар, зөвлөмж өгч  сэрэмжлүүлэг материал хүргүүлэн ажилласан.

scroll to top