СҮМ ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

86274916_187281982590218_2934300113071243264_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 53 сүм хийд, шашны байгууллагуудыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтад одоогоор 18 байгууллагын 22 объект хамрагдаад байгаа бөгөөд хяналт шалгалтаар 244 зөрчил илрүүлж, үзлэг шалгалтын явцад 72 зөрчлийг арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн Улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Мөн хяналт шалгалтын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна

scroll to top