ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

87038888_227931531573271_156211598392819712_n.jpg

Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь хамтын ажиллагаандаа хууль дээдлэх, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан санал солилцох, эрх тэгш байдлыг эрхэмлэх, нээлттэй, ил тод байх үр бүтээлтэй хамтран ажиллах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 04; 04 дугаартай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.

            Санамж бичгийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөлүүлэлтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хамтарсан шалгалтыг хийж сургалт зохион байгуулах, төр захиргааны байгууллагад үйл ажиллагааг сурталчлах талаар  идэвхи санаачлагатай хамтарч ажиллах юм.

Талууд жилийн эцэст хамтран ажиллах санамж бичгийн биелэлт үр дүнгийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулж санамж бичгийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллахаар болов.

scroll to top