ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ ТОДОРХОЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА

2-1.jpg

            Дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хурал хуралдаж хуралд  Дүүргийн Онцгой Байдлын Хэлтсийн дарга хурандаа Б.Сүхбаатар, БГД ЭМТөвийн дарга, З.Балдандугар, БГД-ийн МХХ-ийн дарга Б.Нарангэрэл бусад холбогдох байгууллагууд шинэ короновирусээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл үүссэн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын талаар мэдээлэл хийв.

Хурлаас өмнө нь гарч байсан Дүүргийн Онцгой комиссын 2020.01.28-ны өдрийн, томуу томуу төст өвчин, шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгавар Дүүргийн Онцгой комиссын 2020.01.28-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай 01 тоот албан тушаалыг хэрэгжүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ дүүргийн холбогдох байгууллагуудын хоорондын салбар дундын төлөвлөгөө, удирдамж, шуурхай бүлгийн хариу арга хэмжээний төлөвлөлт хийх талаар Захирамж гаргаж яаралтай хэрэгжүүлэхийг Онцгой комиссоос холбогдох газруудад тус тус үүрэг өгөв.

Мөн 2020.03.02-ыг хүртэл гудамж талбай, олон нийтийн газарт, шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд амны маск хэрэглэх, гудамж талбай, олон нийтийн газарт нус цэрээ хаяхгүй байх, нийтийн соёлыг хэрэгжүүлэх талаар иргэдэд зөвлөмж өгөх шаардлага тавих, худалдаа үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж эрүүл ахуйн шаардлага хангуулах талаар явган хөдөлгөөнт эргүүл зохион байгуулах талаар шийдвэр гаргаж 2020.02.20-ны өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэр гаргав.

scroll to top