ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТОМИЛГООТ БҮЛЭГТ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

89164027_1499946080184246_7580225859890446336_n.jpg

Дүүргийн хэмжээнд коронавирус (Covid-19)-ын сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн үед тухайн газар, барилга, объектыг тусгаарлаж хамгаалалтанд авах, тусгаарлах ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг бүхий Дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон шуурхай арга хэмжээ авах томилгоот бүлэг бусад холбогдох төр захиргааны байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан дадлага,  сургалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв дээр зохион байгуулав.

            Дадлага сургалтаар халдвартай бүсийг тодорхойлох, дэглэм тогтоож хариу арга хэмжээ авах дараалал, тусгаарлах өрөөний хяналт, хүн нэг бүрийн халдвараас хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөх, тайлах, ариутгах стандарт, дүрмүүдийн талаар практик дадлага сургалтыг зохион байгуулж ажиллаа.

scroll to top