ИРГЭДЭД ТОГТМОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

88011725_608062866408319_5354653757919461376_n-1.jpg

Тус хэлтсээс Олон улсын хэмжээнд шинээр илэрсэн коронавирус (Ковид-19)-с урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэл, дүүргээс гаргасан шийдвэрүүд болон, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон иргэдрүү чиглэсэн зөвлөмжүүд болон ахуйн хүрээнд гарч буй гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбогдуулан бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, ахуйн гал түймэр, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мөн сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Дээрх сэрэмжлүүлэг, зөвлөмжүүдийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, телевиз, ФМ радио, гудамжны лед дэлгэцүүдээр тасралтгүй хүргэн ажиллаж байна гэж дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top