ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ ТОДОРХОЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГАВ

9.jpg

Дүүргийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан шинэ коронавирусын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.

Хуралд дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын төв штабын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус тусын мэдээлэл хийж дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Одонтуяа, Онцгой байдлын хэлтсийн дарга,Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Б.Сүхбаатар нар тодорхой үүрэг чиглэл өгч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн Засаг даргын 102 тоот захирамжаар баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”, “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх салбар дундын авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Шинэ коронавирус илэрсэн, сэжигтэй тохиолдол гарсан үед ажиллах гамшгаас хамгаалах албадын шуурхай хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, хяналтыг сайжруулж бэлэн байдлын талаар дүүргийн Онцгой комиссын хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгөв.

Мөн нийт дүүргийн Онцгой комиссын гишүүдийг нэг дор цуглуулж эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж цахим хэлбэрээр өгөгдсөн үүрэг, чиглэлүүдийг дамжуулж ажиллаа гэж дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top