“ЭЕЛДЭГ ХАРЬЦААГ ХЭВШҮҮЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР, ОЙ ХЭЭРИЙН БОЛОН ОБЪЕКТЫН ТҮЙМЭР, ХҮҮХДИЙГ АХУЙН ГАЛ ТҮЙМЭР, ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГИЙГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

94102167_608147626457826_5133674155782176768_n-1-scaled.jpg

“ЭЕЛДЭГ ХАРЬЦААГ ХЭВШҮҮЛЬЕ” аяны хүрээнд иргэдэд коронавирусийн халдвар, ой хээрийн болон объектын түймэр, хүүхдийг ахуйн гал түймэр, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг хүргэн ажиллаж байна. Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 06-аас 06 дугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өрүүдийг түймрийн аюултай үе гэж үздэг тул иргэд та бүхний ой, хээрийн түймрээс урьчдилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд иргэд та бүхэн 2020.04.06-2020.06.10-ны хооронд нийслэлийн ногоон бүсэд зорчихгүй байх мөн хөдөө орон нутагт зорчих тохиолдолд автомашиндаа яндагийн оч баригч хэрэглэх шаардлагатайг анхаарна уу

scroll to top