ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

6-2.jpg

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар04 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Энэ сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр эрээн”  гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top