СЭРЭМЖЛҮҮЛЭГ

94883699_1583549915133311_7486077844594884608_o.jpg

Ойрын өдрүүдэд сүүлийн жилүүдийн 4-р сард ажиглагдаж байгаагүй халуун өдрүүд болно.
Үүнтэй зэрэгцэн хуурайшилт нэмэгдэх тул иргэд дор бүрнээ болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Иймээс хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. ‼️

scroll to top