СЭРЭМЖЛҮҮЛЭГ

“Маргаашаас гурван өдөр дараалан байгаль, цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл болж болзошгүй тул анхааруулж байна”
Маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Эдгээр аймгуудад цаг агаарын гамшигт үзэгдэл болох нь.

Мөн маргааш өдөр Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна. Энэ бол цаг агаарын аюултай үзэгдэл юм.

14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Энэхүү үзэгдлийг яагаад онцгойлон анхааруулж байгаа вэ гэхээр 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгаа юм.
Маргааш өглөө эдгээр аймгуудад сайхан дулаахан, багавтар үүлтэй байх ч 14:00 цагаас хойш температур огцом унаж, цасан болон шороон шуурга шуурна. Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна.
16-ны өдрөөс үзэгдлийн эрч хүч нь буурах хэдий ч зүүн гурван аймгийн нутгаар 16-17-нд үргэлжлэн хур тунадас орж, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурах тул урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах зэрэг арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна”

scroll to top