ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА.

t1-6w0bfyujqwah3ct9mhn2zzkzwiu67olw2migs2y6q0w.jpg

Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны “Байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгавар, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны “Байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалт явуулах” тухай Б/372 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын хэлтэс 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, “Тоса” худалдааны төвд иргэн Д.Цогжавхлан 2 ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, “Зооноз” ӨСҮТ-д хүлээлгэн өгч, тухайн орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэлээ.

            Тухайн иргэнийг Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст тарваганы махыг оруулж ирсэн шалтгаан нөхцлийг тодруулхаар ажиллаж байна.

scroll to top