ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

3.jpg
  • Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны “Байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгавар, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны “Байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалт явуулах” тухай Б/372 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, дүүргийн 1 дүгээр хороо “Тоса” худалдааны төвд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Дамдин  2 ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж Зооноз ӨСҮТ-д хүлээлгэн өгч, тухайн орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, тухайн иргэнийг цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч, тарваганы махыг оруулж ирсэн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.   

 

scroll to top