БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, АЖИЛЛАХ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАТАЛЛАА

131942100_2874463706168814_7235569587739701720_n-3.jpg

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулах, ажиллах журмыг хэлэлцүүлж баталлаа. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасан тул зөвлөлийн гишүүд ажиллах журмыг шинэчлэн баталснаар, цаашид тус Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.

scroll to top