ХАЛДВАР ХАМГААЛЛЫН НИЙТЛЭГ ТҮР ЗААВРЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ

131317772_479050293076308_747641410938085500_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1280 дугаартай захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй нэр бүхий 20 аж ахуй нэгж байгууллагад 2020 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

Шалгалтаар Нийслэлийн Засаг даргын баталсан хязгаарлалт тогтоохгүй  үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр зааврын хэрэгжилтэд  хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллаа.

scroll to top