ХЭСЭГЧИЛСЭН ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА

137580874_1033071983837492_5509503104571661512_n-3.jpg

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл тус дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар хязгаарлалтын дэглэм тогтоон Ковид-19 халдварт өвчнийг эрт ирүүлэх тандалтын PCR шинжилгээ авах ажлыг 2 дахь өдрөө зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх арга хэмжээгээр дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хүн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоож иргэн тус бүрээс PCR шинжилгээ авах бөгөөд дүүргийн тусгай чиг үүргийн болон төр захиргааны бүх алба хаагч дайчлагдан ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Онцгой комисс, дүүргийн шуурхай штабыг удирдлага зохион байгуулалтаар ханган хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсийн орох гарах хөдөлгөөнд болон бүс доторх худалдаа үйлчилгээний төвүүдийн халдвар хамгааллын дэглэмд тус тус хяналт тавин ажиллаж байна.

Мөн нөхцөл байдлын талаар “МҮОНРТ”, “Star телевиз”,  “News Channel” телевиз болон Bgd.mn вэб сайт Баянгол дүүргийн шуурхай штаб пэйж хуудаснуудаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Хязгаарлалтын бүсэд оршин сууж байгаа иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шинжилгээнд сайн дураараа идэвхтэй хамрагдахыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.

scroll to top