БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНД ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ХЭСЭГЧЛЭН ТОГТООЖ , ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

6.jpg

Баянгол дүүргийн Засаг Даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/13 дугаартай “Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож , тандалт шинжилгээний ажил зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 4 хорооны нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хааж хөл хорио тогтоон орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Тус хорооны 1-17 дугаар байрны оршин суугчдаас 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах бөгөөд дээрх хороонд халдварыг тандах, илрүүлэх шинжилгээ хийх ажилд явуулын 25 багийн 200 эмч, ажилтан, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10 алба хааагч, Цагдаагийн газрын I, II хэлтэс болон дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох албаныхан үүрэг гүйцэтгэж байна.

Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон байршилд доторх хүнсний дэлгүүр эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалтын бүсэд оршин сууж байгаа иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шинжилгээнд сайн дураараа идэвхтэй хамрагдахыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.

scroll to top