БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны АНХДУГААР ХУРАЛДААН боллоо

received_416717799539068.jpeg

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс 2 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авч, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурал зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Прокурорын газар, МХГ-аас төлөөлөгч нар оролцов.

өнөөдрийн хуралдаанд Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбаатар Онцгой байдлын хэлтсээс 2020 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнаж, дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Мөн 2021 төлөвлөгөөнд тусгах ажлын санал өглөө.

scroll to top