Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

17.jpg

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд иргэдээс нийт 346 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 31.2 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 56 буюу 16.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, явц, хариу авах талаарх дуудлага эзэлсэн байна. 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ПСР шинжилгээний цэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуултад хариулт өгье.

-Амралтын өдрөөр шинжилгээний цэгүүд ажиллах уу?

-Амралтын өдрөөр ажиллах шинжилгээний цэгийн мэдээлэл өмнөх баасан гарагт тодорхой болно. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчилнэ. Бусад тохиолдолд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдана.

-Ойрын хугацаанд шинжилгээний цаг байхгүй тул яаж яаралтай шинжилгээ өгөх вэ?

-Яаралтай шинжилгээнд хамруулах цэг гэж байхгүй. Иргэд шаардлагатай тохиолдолд хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

scroll to top