Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас уриалж байна

126.jpg

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 9-р тогтоол, дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/155 захирамжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 11:00-16:00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

Энэхүү ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний компаниуд, 25 хороо, зах, худалдаа үйлчилгээний төв, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэд хамтарч оролцоно.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам, орон сууцны хороолол, үерийн далан сувгийн ариутгал халдваргүйтгэл, аж ахуйн нэгж байгууллагын орчны 50м газарт цэвэрлэгээ угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийж, үүссэн хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэнэ. Дүүргийн хэмжээнд 980 байрны 1980 орц, 157 гудамж талбай бүрт ариутгал, их цэвэрлэгээ хийнэ.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд “Халдварын эсрэг хамтдаа” уриалгад нэгдэн, төр засгийн бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

scroll to top