ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

00002.jpg

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэлийн баталсан “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг  зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд хүн ам олноор цуглардаг 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Барс-2” худалдаа үйлчилгээний төвийн ажилтан албан хаагчид, тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй ард иргэдэд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болон эрсдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, халдварт өвчний үеийн халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг  2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулав.

Мөн гал унтраах тархалтын сургуулийг зохион байгуулж, тусгай зориулалтын автомашины чанга яригчаар гамшгаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг хийж, 300 гаруй гарын авлага, санамж материал тарааж ажиллалаа.

scroll to top