БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

44.jpg

Баянгол дүүрэгт өчигдөр (2021.07.22) дархлаажуулалтын 3 цэг ажиллаж нийт 1473 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.Үүнд, астразенека эхний  тун-1, астразенека давтан тун-1, синовак эхний тун-0,  синовак давтан тун-18, спутник давтан  тун-80, Файзер эхний тун-472,  Файзер давтан тун-902/ эхний  тун-473, давтан  тун-1000/ иргэн хамрагдлаа. Баянгол дүүргийн хэмжээнд шинээр 199 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 24099 боллоо. Дүүргийн хэмжээнд 174 хүн эдгэрч нийт /өссөн дүнгээр/ 22261 иргэн эдгэрсэн байна. Гэрийн хяналтад байгаа батлагдсан тохиолдол 1518 иргэн, гэрийн ажиглалтад байгаа ойрын хавьтал нийт 2018 иргэн байна. Шинжилгээний суурин цэг 96-р цэцэрлэг ПГУ-203, тандалтын баг 277 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ.

Баянгол дүүргийн хэмжээнд  527 иргэн ковидын эсрэг хэвтэн эмчлүүлж байна. Үүнд:

  • БГД-17-р хороо хүүхдийн эмнэлэгт -127,
  • Ачтан эмнэлэг-83
  • Ахмадын эмнэлэг-116
  • МҮИС-51
  • МҮИС С блок -98
  • Хүүхдийн сэргээн засах төв-52 иргэн ковидын эсрэг хэвтэн эмчлүүлж байна.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-аас долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар эхний тунд 151366 /94,2 хувь/, давтан тунд 131317 /81.7 хувь/ иргэн тус тус хамрагдаад байна.

scroll to top