БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

011.jpg

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн ням гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тодруулбал, короновируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны есдүгээр сарын 03-ны өдрийн “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/383 дугаар захирамж гарсан. Дээрх захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо гээд нийт 1255 байгууллагын 2701 ажилтан, албан хаагч оролцлоо. Улмаар 725,100 м2 талбайд цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ тээвэрлэн устгалаа.  

Их цэвэрлэгээнд дүүргийн 25 хорооны ажлын алба, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар харьяа нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд оролцохыг уриалж, идэвхтэй хамруулж ажилласан бол Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар, орчны бохирдол, гадна тохижилтын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт тавьж ажиллалаа.

scroll to top