СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд найман настай хүү осолджээ

-ус-580x360-1.jpg

Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голд хүүхэд осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 27-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт найман настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:43 цагаас эхлүүлжээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top