ОСЛЫН УЛМААС ӨЧИГДӨР ОРОН НУТГИЙН ЗАМД ХОЁР ХҮНИЙ АМЬ ЭРСДЭВ

290926053_2221771654644464_1515422326170467359_n.jpg

Энэ сарын 28-ны шөнө 05:30 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарав.Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ хянаж хөдөлгөөнд оролцоно уу.

scroll to top