СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооны үеэр айлын гэрт аянга бууж гурван иргэн түлэгджээ

image.jpeg

Нийслэлд өчигдөр /2022.06.29/ орсон их хэмжээний дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, 3 иргэн эрүүл мэндээрээ хохирчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян уулын 32-76 тоотод аянга бууж 3 иргэн түлэгдсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утас масслаж иргэн С 25 настай эрэгтэй, Д 44 настай эрэгтэй, Т 9 настай эрэгтэй нар тогонд цохиулж хөл хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгчээ. Харин хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Тус иргэд ахуйн цахилгааны монтажийг газар дээр ил байршуулсан нь орчны хөрсний чийглэгээс хамаарч цахилгаан гүйдэлд цохиулахад хүрсэн байна гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэсэн юм.

Иймд иргэд та бүхэн:

-Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,

-Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,

-Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,

-Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,

-Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top