Австралийн үер улам хүчээ авч байна

Screenshot-2022-07-05-151552.png

Австралийн өмнөд хэсгийг нэрвэсэн үерийн гамшиг улам хүчээ авах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Сидней хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн бөгөөд хэвлэлүүдэд түүхэнд томд орох өргөн хүрээтэй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болж магадгүй талаар бичиж эхэлжээ. Эрх баригчдын хэлснээр, Шинэ Өмнөд Уэльс мужид 50 000 гаруй иргэн өнөөдөр оршин сууж байгаа газраа орхин нүүн шилжих шийдвэр авчээ. Эдгээр иргэдийн ихэнх нь мужийн нийслэл Сидней хотын оршин суугчид байна. Нүүх шийдвэр авсан иргэдийн тоо өчигдөр 32 000 гаруй байсан бол нэг хоногийн дотор 20 000-аар нэмэгдсэн нь энэ юм. Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Доминик Перроте хэвлэл мэдээллээр дамжуулан “Аюул холдох болоогүй. Анхаарлаа битгий сулруул. Аюулгүй газарт байсан ч орчин тойрноо байнга ажиглаж сэрэмжил” хэмээн ард иргэдэдээ зөвлөжээ.

Үерийн ус орноо маш түргэн хугацаанд хаман авч байгаагаас ийм зөвлөгөө өгсөн байна. Тухайлбал, Сиднейн Шейнс Парк орчмын газар нэгхэн шөний дотор үерийн усан дор орсон аж.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдээс харахад дэд бүтцийн хувьд ихээхэн хохриол учруулсан нь тодорхой өгөөд албаны эх сурвалжийн хэлснээр 19 000 байшин цахилгаангүй болсон гэнэ. Аврах албаныхан амралтгүй аврах, эрэн хайх ажиллагаа явуулж хүмүүсийн амь насыг аварч байна.    

Австрали тив сүүлийн хагас жилийн дотор гурав дахь удаагаа үеийн гамшигт нэрвэгдсэн нь энэ юм. 2021 онд нэг бус удаагийн үер болсон бол энэ жилийн гурав, дөрөвдүгээр сард үерлэсэн байна. Тэр дундаа өнгөрсөн гуравдугаар сарын үерт 20 хүний амь нас, 3.3 тэрбум ам.долларын дэд бүтцээ урсгаж алджээ.  Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

scroll to top