#Анхаарахад_л_болно нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна

289880891_4745422532226556_8474131393452495002_n-75lj7ofp0nrlf0rr1q5gzh9twflzqyy3nldpp5xsp4w.jpg

Нийслэлийн хэмжээнд усны ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээллээр хангах зорилгоор #Анхаарахад­_л_болно  нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.

               Аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэдийг гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргэж, цахим орчинд мэдлэг мэдээллээр хангаж ажиллах юм.

Мөн аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг томоохон гол, нуурын ай савуудад усны түвшинг тодорхойлсон улаан, шар, ногоон өнгийн тэмдэглэгээтэй хөвөгч тэмдгийг байрлуулах, камерын хяналт тавьж, гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар байрлуулж шинэчлэх ажлыг зохион байгуулна.

#Анхаарахад­_л_болно нөлөөллийн аян 2022 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

scroll to top