Сорил, сургалт дадлагад 2 дугаар байр эзэлэлээ

image-16.png

Нийслэлийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор сорил, сургалт дадлагыг өнөөдөр  Баянхошуу дах сургалт, дадлагын талбайд зохион байгуулагдлаа.           

Оролцож байгаа баг тамирчид гал унтраах ажиллагааны нормативаар цэгүүдэд даалгавар гүйцэтгэж шилдгээ тодруулав. Сорил, сургалт дадлагад бүтцийн нэгжүүдийн баг, тамирчид оюун ухаан, хурд, хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин 16 баг тамирчид өрсөлдсөнөөс Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн баг тамрчид 2 дугаар байрыг эзэлэлээ.

  Энэ удаагийн сорил сургалт дадлага хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, норм мөрдүүлэх, хэвшүүлэх, ажлыг эрчимжүүлэх “АЛБА ХААГЧ БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ” уриан дор “ЭРСДЭЛГҮЙ  АВРАГЧ”  аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.     

scroll to top