АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

image-6.png

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр спорт, танин мэдэхүйн 3 төрөлт тэмцээнийг ДЦС-2 спортын зааланд зохион байгууллаа.

Арга хэмжээнд сагсан бөмбөг, волейбол, “АХА” тэмцээнийг зохион байгуулж хэлтсийн аваргыг шалгаруулав. Тэмцээнд ахлах дэслэгч Б.Цэдэндамба салааны захирагчтай 1 дүгээр салааны баг тамирчид тэргүүлж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, ахмадын баг гар бөмбөгийн төрөлд 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.

Хэлтсийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр “Баянгол дүүргийн хүндэт иргэн” тэмдгээр 4, “Ардын хувьсгалын 100 жил”-ийн тэмдгээр 4, , “Тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус 4 ахмадууд шагнагдсаныг хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах, хэлтсийн орлогч, ахмад С.Жанузак, Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Батцэрэн, бэлтгэл хурандаа А.Батмөнх нар гардуулж өгөв.

scroll to top