Тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭЦ ЗАМ пласт” ХХК -аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 24 ажилтан, албан хаагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар анги 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4 цагийн танхмын сургалт болон гал унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

Сургалтад Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангиас 2 гал унтраах автомашинтай 8 албан хаагч, тус байгууллагаас 24 ажилтан албан хаагч хамрагдаж гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилчдад мэдлэг олгосон.

