Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашинуудыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайран дүүргийн авто тээврийн үндэсний төвийн автын инженерүүд тус ангийн байрлалд ирэн үзлэг оношилгоонд хамруулан ажиллаа.

Үзлэг оношилгоонд хамрагдсан гал унтраах болон тусгай зориулалтын автомашинуудад ямар нэгэн зөрчил илрээгүй.

